Saturday, November 6, 2010

WTF is it?

Wazzup? Хэрвээ та Twitter хэрэглэдэггүй бол энэнээс цаашаа уншаад хэрэггүй байх.

   Хэрвээ Twitter хэрэглэдэг бол, Trending Topic гэж мэдэх байх. Хүмүүс юуны талаар шуугилдаж байгааг гаргадаг шүүдээ. Харин тэр нь Монголчуудад бол бараг л хамааралгүй. Би лав хараад "Oh damn, wtf r they talking about?????" болоод явчихдаг.

   Тэгээд Монголчуудын Trending Topic-ийг нэг энгийн шийдлээр хийхийг зорисон юм. Энэ нь ямар нэгэн хүнд алгоритм эд нар ашиглаагүй, байж болох хамгийн энгийн, хамгийн эхний хувилбар тул, санал гомдол хүлээж авахгүй.

   Ямар ч байсан эхлээд TrendingTopicMN гэсэн account үүсгээд, тэрлүүгээ аль болох (боломжтой бүх) Монголчуудыг follow хийх. Тэгээд 10 минут тутамд хүмүүсийн бичлэгийг уншаад, тэр дундаас нь # -тай үгнүүдийг түүж аваад тэр үгнүүдийг тоолоод, сүүлийн хугацаанд хамгийн их бичигдсэн 10 үгийг буцаагаад Twitter-рүү tweet хийх.

   Энэнд оролцох хүмүүс нь, 2 нь ажил хийж сургалтын төлбөр эд нараа олдог ядуу оюутан, үлдсэн хэд нь Монголд програмистаар ажилдаг. Тэгэхээр эндээс илүү дутуу зав, мөнгө 2 байхгүй гэдэгийг ойлгож байгаа байх. Одоогийн байдлаар нэг сервер дээр Cron Job байдлаар байрлуулсан. Тэр серверийн хугацаа хэзээ дуусч, хэзээ энэ ажиллахгүй болохыг, хэн ч мэдкү.

   Мөн Twitter дээр follow хийх хүний тоо 2000-аар хязгаарлагдсан байгаа. Тэгэхдээ, энэ хязгаарыг ихэсгэж болно. Ямар тохиолдолд вэ гэхээр, TrendingTopicMN-ийг эргээд та бүхэн follow хийсэн цагт. Тиймээс та бүхэн болж өгвөл, TrendingTopicMN-ийг follow хийгээрэй. SPAM хийхгүй болохоор санаа зоволтгүй.

  4 цаг тутам Trending Topic-ийг tweet хийх болно.

OK, see ya!